Даатгалын зуучлагчийн Тусгай зөвшөөрөлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.04-нд нийтлэгдсэн

Даатгалын зуучлагчийн Тусгай зөвшөөрөлтэй боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хурлаар Монгол улсын арилжааны анхны Капитал банкны даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хэлэлцэн баталснаар Капитал банк даатгалын үйлчилгээ үзүүлэх эрхтэй арилжааны дөрөв дэх банк боллоо.

Даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрөл авснаар Капитал банкны харилцагчид, даатгуулагчид банк санхүүгийн болон даатгалын иж бүрэн їйлчилгээг нэг дороос авах боломжтой болох юм.

Капитал банкны хамт олон даатгалын үйлчилгээний ач холбогдол, давуу талыг нийтэд түгээж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амжилттай даван туулахад тань тусална.

Цаашид  банкны зүгээс “Даатгалын тухай хууль”-д заасны дагуу заавал болон сайн дурын даатгал хийх чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниудтай өргөн хүрээнд хамтарч ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж