
Уран зургийн цуглуулга, зураачдын сор бүтээлийг олон түмэнд дэлгэн үзүүлэхээр “Цагаан дарь”нэртэй нэгэн шинэ музей маргааш нээгдэх нь ээ. Энэхүү үзэсгэлэнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, “М-Си-Эс” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын уран зураг цуглуулагчид хамтран байгуулж байгаа аж. Уг музейд нэрт зураач, уран бүтээлчдийн 500 гаруй уран зураг, өнгөрсөн зууны өмнөх үеэс эхлэн өнөөг хүртэл улс орны хөгжлийг харуулсан түүхэн зургууд дэлгэгдэх юм байна.
П.Наран