СУИС-ийг Э.Сонинтогос удирдана

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

СУИС-ийг Э.Сонинтогос удирдана

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар гавьяаны амралтдаа гарч
байгаа СУИС-ийн захирал Д.Цэдэвийн оронд Э.Сонинтогосыг томилжээ. Ийнхүү  Радио, телевизийн дээд сургуулийн захирлын албыг нэр төртэй гүйцэтгэсэн чадварлаг сэхээтэн маань СУИС хэмээх их айлыг удирдах боллоо. Тэрбээр "Ардын эрх", "Хөдөлмөр", "Ил товчоо", "Засгийн газрын мэдээ" сонин, "Улаанбаатар" радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэр төртэй ажиллаж байсныг уншигчид андахгүй.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж