
Өмнөд Африкийн апартейд үзлийн эсрэг цогтой тэмцэгч Нелсон Манделагийн гэрээслэлийг түүний нэрэмжит буяны сангаас олон нийтэд дэлгэх гэнэ. Манделагийн гэрээслэлийг түүний өв залгамжлагчид болон сэтгүүлчдийн дунд уншиж танилцуулах аж.
Нелсон Мандела өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сард удаан хугацааны уушгины үрэвсэлт өвчний улмаас таалал төгссөн билээ.
Б.АНХТУЯА