Тад Орловский гэгч дизайнер зар сурталчилгааны ертөнцөд дэвшил авчрах нэгэн гайхалтай төслийг эхлүүлжээ. Тэрбээр “Willie bus” буюу хоёр хажуу тал нь бүтнээрээ LCD дэлгэцээр хийгдсэн нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобус хийж эхэлсэн байна.
Энэхүү автобусны гадаргуу дээр компаниуд өөрсдийн зар сурталчилгаагаа байршуулах боломжтойн дээр зорчигчдод шаардлагатай бусад мэдээллийг ч харуулах гэнэ.
Хотын өнгө үзэмж, зар сурталчилгааны ертөнцөд хувьсгал хийнэ хэмээн өөрийн төслөө онцлоод буй Тад Орловский ойрын 2 жилдээ багтаан энэхүү төслөө амжилттай дуусгана хэмээжээ.
Т.БИЛГҮҮН