1. Тарган харагдах вий гэж санаа зовдог. Та гадаад байдалдаа санаа зоволгүйгээр хэзээ ч секс хийж байгаагүй. Тийм үү? Таны жаахан жин нэмсэн гэдгийг тэр тэртэй тэргүй харж байгаа. Эрэгтэйчүүд энэ тухайгаа тэр бүр ярьдаггүй бол эмэгтэй хүн жин нэмсэнээ байнга ярьж гомдоллож байдаг. Сексийн үед таны жин ямар байх нь ямар ч хамаагүй. Тэр ч та ч үүнийг анхаарах хэрэггүй.
2. Хөхөө хэтэрхий жижигхэн гэж санаа зовдог. Та заавал Victoria"s Secret-ийн загвар өмсөгчид шиг хөхтэй байх албагүй. Эрчүүд ямар ч хөхөнд дуртай байдаг.
3. Үтрээ нь сул байх вий гэж санаа зовдог. Эсвэл хангалттай нойтон байгаа эсэхэд эргэлзэнэ . Та пиццанд дуртай хүмүүсийг мэднэ. Тэд хаанаас ч хамаагүй пицца авч иддэг. Пицца бол пицца шүү дээ. Хүйтэн байсан ч тэр ялгаагүй.
4. Хэрэв нүүрэн дээр нь батга гарсан бол эмэгтэй хүн үүнийг залуу нь олоод харчих вий гэж санаа зовдог. Энэ бол тэд харж буй зүйлээ 50 дахин өсгөдөг гэдгийг харуулж байна. харин эрчүүд аливаа зүйлийг 90 хувь багасгаж хардаг гэдгийг сана. Эрчүүд таны хорхой хүргэм өгзөг, хөхөнд нүд унагаад бусадт зүйлийг анзаарах сөхөөгүй байдаг.
5. Эмэгтэй хүн өөрөөс нь ямар үнэр үнэртэж байгаа бол гэж байнга санаа зовж явдаг. Гэвч зарим эрчүүдэд эмэгтэйчүүдийн тэр үнэр таалагддаг гэж тэд өөрсдөө ярьдаг юм. Хэрэв та хоёр хоёулаа эмэгтэй хүний тэр үнэрийн мэдэрч байгаа бол юу ч хэлэх хэрэггүй. Зүгээр л ажлаа хий.
6. Эмэгтэйчүүд сексийн үеэр зөв хөдөлж, хайртдаа таашаал өгч байгаа эсэхдээ мөн санаа зовдог аж. Тэдний санааг зовоож өөртөө итгэлгүй болгодог зүйл нь порно кино юм. Гэвч порно бол жинхэнэ секс биш. Өөрөө таашаал авч, хайртдаа таашаал амсуулахын тулд нэг махбодь болж нэг нэгнийхээ юу хүсч байгааг мэдэр.
7. Эмэгтэйчүүд сексийн үеэр хамтрагчаа гэнэт зогсох вий гэж айдаг. Тантай адил эрчүүдэд ч санаа зовох зүйл байдаг. Тэд ч бас өөрийн эрхтнийг жижиг байх вий гэж санаа зовдог. Мөн хэт хурдан дур тавих, эвгүй үнэр гарах вий гэж айдаг аж. Эдгээрийн аль ч сөрөг үр дагавар авчирч болно. Тиймээс өөрөөсөө элдэв асуулт асуулгүй тачаангүй байж, хамтрагчаа өдөөх нь чухал. Тэр удалгүй дахин таны мэдэлд орно. Эцэст нь хэлэхэд сексийн үеэр элдэв зүйл бодох нь дур ханахгүй үлдэхэд хүргэдэг гэдгийг сана. Тиймээс юунд ч санаа зовох хэрэггүй.
Бэлтгэсэн Н.Энх