Зураг авахад зориулсан удирдлага

Хуучирсан мэдээ: 2014.02.03-нд нийтлэгдсэн

Зураг авахад зориулсан удирдлага

Өөрийнхөө зургийг авах эсвэл гэр бүлээрээ хамтдаа зургаа авахуулах үед гар утас болон таблетаа цаг тохируулан байрлуулах хэрэг гардаг. Тэгвэл үүнийг хөнгөвчлөх удирдлага бүтээжээ.

Уг удирдлага нь энгийн оролтоор гар утас болон таблеттай холбогдох ба дээрх товчлуурыг нь дарахад дан камер ажиллаж зураг дарах юм.

iPhone, iPad болон iPod-нд тохирч ажиллах уг удирдлагыг 9.99 ам.долларын үнээр amazon онлайн дэлгүүрээр худалдаалж байгаа аж.

Т.БИЛГҮҮН






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж