Эрдэнэт, Дархан чиглэлийн зам түгжрэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2014.02.03-нд нийтлэгдсэн

Эрдэнэт, Дархан чиглэлийн зам түгжрэлтэй байна

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын гэр хороолол авто машины ачааллаа дийлэхгүйд хүрч, зам түгжирдэг бол энэ удаад Дархан-Уул, Орхон аймгийн зам түгжирчээ. Сар шинийн баяр амралтын өдрүүдэд таарсан нь ах, дүү хамаатан садандаа алсхан очиж золгох боломжийг олгосон юм. Харин шинийн нэгнээс эхэлсэн замын түгжрэл өнөөдөр ч дээрх замуудад үргэлжилж байна гэж иргэд хэлж байна.

Шинийн хоёронд цас нэлээд орсон нь Дархан-Уул, Орхон аймгийг чиглэсэн авто замуудад халтиргаа гулгаа нэлээд үүсгэжээ. Үүнээс болж осол, аваар гарах магадлал өндөр байгаа аж. Тиймээс холын замд гарах иргэд машиныхаа бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж