Хэлмэгдсэн Ж.Нямдарьт хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.03-нд нийтлэгдсэн

Хэлмэгдсэн Ж.Нямдарьт хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн цагаан сарыг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн төлөөлөл болох зарим ахмадуудтай өнөөдөр золгож, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж явсан 94 настай Ж.Нямдарь, хэлмэгдэгчийн хүүхэд Л.Ишжамц нарын гэрт нь зочлон очиж, сар шинийн мэнд мэдэлцэж, гарын бэлэг гардуулаад учран золгож буй шинэ он эрүүл мэнд, өлзий хишиг дүүрэн  байхын ерөөлийг тэдэнд  дэвшүүллээ.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж