Шүлхий туссан 82 үхрийг устгалд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.03-нд нийтлэгдсэн

Шүлхий туссан 82 үхрийг устгалд оруулжээ

Сүхбаатар аймгийн Онгон сумын зарим малчдын хотонд малын гоц халдварт өвчин гарсан тул хөл хорио тогтоогоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар бид Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн дарга Т.Тунгалагтай утсаар холбогдож, байдлыг тодрууллаа.

-Нэгдүгээр сарын 27-ны өдөр өвчний талаарх анхны мэдээлэл гарсан бөгөөд 7-8 айлын шүлхийгээр өвчилсөн 82 үхрийг устгалд оруулаад байгаа. Шүлхий өвчин гарсны улмаас манай аймгийн хэд хэдэн суманд хөл хорио тогтоож, холбогдох албад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тиймээс нийслэл хот болон бусад аймаг, сумаас манай аймаг руу, тодруулбал, Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчих гэж буй хүмүүст анхааруулахад наашаа зорьж, бензин тосоо гарздах хэрэггүй гэдгийг хэлэх байна. Харин амралтаараа гэртээ ирсэн оюутан сурагчдыг бид ариутгасан машинаар буцааж байгаа. Харин аймаг руу орох урсгалыг хаасан. Гэртээ ирж буй суурин иргэдээс бусад хүмүүсийг аймгийн урд талын сумд руу оруулахгүй байгаа гэдгийг хэлье гэлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж