Флорида мужийн шүүх Монголбанкны талд шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Флорида мужийн шүүх Монголбанкны талд шийдвэр гаргажээ

Челмерс гэгч этгээд Монгол Улсын Төв банкийг залилчихсан хэрэг дуулиан тариад буй. Түүнд холбогдох хэргийг АНУ-ын Флорида дахь Холбооны шүүх хэлэлцэж, Монголбанкны нэхэмжлэлийг хүлээн авч, хохирлыг АНУ-ын иргэдээс гаргуулах шийдвэр гаргажээ.

Буртан Д.Гринберг, Жоэл И.Гринберг болон тэдний үүсгэн байгуулсан “М энд П” компани Улаанбаатар хотод бага, дунд орлоготой иргэдэд зориулж, 42 000 айлын орон сууц барих нэрийдлээр Монголбанкинд 69 сая ам.долларын хохирол учруулсан юм. Үүн дээр нэмээд Монголбанкны өмгөөллийн зардал, хөлсийг дээрх АНУ-ын иргэдээс гаргуулах шийдвэрийг дээрх холбооны шүүх гаргасан байна. Харин Челмерстэй холбоотой ямар нэгэн шийд гараагүй ба дээрх олон улсын залилангийн гэмт хэргийн гол зохион байгуулагч буруутай этгээдийг Челмерс мөн гэж Монголбанк үзсээр байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж