
Наадмын сорилго болох улс аймаг, цэргийн цолтой 128 хүчит бөхийн барилдаан энэ сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Улсын баяр наадмын өмнөх томоохон сорил болдог уг барилдааныг 2007 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд өмнөх хоёр барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд тэр жилийнхээ наадамд шинэ цолонд хүрч байсан юм. Тэр ч утгаараа бөхчүүдийн чанар чансаа, бэлтгэлийг тодорхойлох энэ барилдаан тун сонирхолтой өрнөдөг билээ.
Б.Цолмон