Кембрижийн их сургуулийн профессор Питер Хатчинсон толгойдоо хүнд гэмтэл авсан "Формула-1"-ийн нисгэгч Шумахерийн талаар: "Тэрээр комд нилээдгүй хугацаанд байж байна. Яг одоо хэрэг явдал хэрхэн өнгөрөхийг хэлэх аргагүй. Эмийн үйлчилгээ нь долоо хоногийн дотор организмаас гарна. Хичнээн хугацаа буйг хэлэхэд бэрх. Гэхдээ Шумахерийн бие организм чийрэг учраас түүний бие хурдан сайжирна" гэж Irish Independent сонинд өгүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР