
Тэгвэл эрүүл мэнддээ анхаардаг эрхмүүдэд зориулж, гар утасны ариутгагч төхөөрөмжийг бүтээжээ.
Энэхүү төхөөрөмж нь UV-C гэрлээр таны гар утасны гадаргуу дээрх элдэв нянг устган ариутгах ба ариутгаж байхдаа цэнэглэх боломжийг бас олгох аж. Гар утсаа уг төхөөрөмжинд хийгээд ердөө дөрвөн минут гэрлээр шарахад л бүрэн ариутгагдах гэнэ.
Уг төхөөрөмжийг 20 ам.долларын үнэтэйгээр гадаадын онлайн дэлгүүрүүдээр дамжуулан худалдаанд гаргаж эхэлжээ.
Т.БИЛГҮҮН