
Үүнээс гадна УИХ-ын гишүүн, Монгол бөхийн аваргуудын зөвлөлийн дарга Д.Сумъяабазар сар шинийн барилдааны үеэр дархан аваргуудыг шагнажээ. Тодруулбал, Дархан аварга Ж.Мөнхбат, Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга О.Балжинням нарыг тус бүр 1000 ам.доллараар шагнаж өргөмжлөл гардуулсан юм байна. Эл шагналыг олгосны учир нь дархан аваргуудыг аварга цолныхоо нэр хүндийг өргөж яваа төдийгүй монгол бөхийн уламжлалыг хадгалах, хөгжүүлэх, залуу бөхчүүдийг сурган хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзжээ. Хойшид аваргуудын шагнал уламжлал болж, үндэсний бөхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд сар шинийн барилдааны үеэр олгогдож байх гэнэ шүү.