Фейсбүүк цахим хуудас өдгөө 1 тэрбум гаруй идэвхитэй хэрэглэгчтэй болжээ.
2010 онд фейсбүүк хэрэглэгчдийн тоо 500 сая байсан бол 2013 оны байдлаар 1 тэрбум гаруй болж өсчээ.
Хэрэглэгчдийн дундаж нас нь 22-23 байгаа бол АНУ, Бразиль, Энэтхэг, Индонези зэрэг улсууд хамгийн их фейсбүүк хэрэглэгчтэй орны тоонд багтдаг байна.
Харин 2013 он хүртэл фейсбүүк сайтыг идэвхитэй хэрэглэж байгаа 1 тэрбум гаруй иргэн 1,13 триллион удаа "лайк" дарж, 219 тэрбум зураг фейсбүүк сайтад оруулсан гэсэн тооцоо байгаа юм. Мөн ухаалаг гар утсыг иргэд ихээр хэрэглэдэг болсноос хойш одоогийн байдлаар 600 сая гаруй хэрэглэгч ухаалаг утсаараа фейсбүүкийг идэвхтэй ашиглаж байна.