М.Энхболд даргыг намын гишүүдтэйгээ хийх золголтод ирээгүй шалтгааныг аав нь тэнгэрт хальсан тул энэ жил сар шинэ хийгээгүй байх талтай гэж хэлж буй юм. Харин МАН-ын хуучин удирдлагууд болох УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Сү.Батболд нар яагаад ирсэнгүй вэ гэдэг тодорхойгүй байна.
Хэдийгээр намын удирдлага ирээгүй боловч сар шинээ тус намын гишүүд ахмад настай УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлд золгож хүндэтгэл үзүүлснээр эхлүүлсэн байна. Мөн энэ удаагийн сар шинийн золголтыг ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат гардаж зохион байгуулжээ.
МАН-ынхан өнөөдөр золголтоо хийсэн бол МАХН-ынхан маргааш Цагаан ордондоо 09.00 цагаас золгох мэдээлэл байна. Харин эрх баригч хүчин болох Ардчилсан намын хувьд мөн маргааш шинэлэх бололтой.