Пак Гын Хы кино театрт саатлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.02-нд нийтлэгдсэн

Пак Гын Хы кино театрт саатлаа

БНСУ-ын 18 дахь Ерөнхийлөгч Пак Гын Хы өнгөрөгч лхагва гаригт (01.29) Сөүл хотын Жунгуд байрлах кино театрт "The Nutjob" киног үзжээ. Энэ өдөр тэрээр хүүхдүүдийн хамт тус улсад сүүлийн 14 хоногт 42,8 сая ам.долларын ашиг олоод буй “The Nutjob” хүүхдийн киног үзэж сонирхсон байна.



Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пак Гын Хы энэ жил Ерөнхийлөгч болсны дараах анхны цагаан сарыг тэмдэглэж, өөрийн гарын бэлгээ цөөн тооны хүмүүст илгээсэн. Пак Гын Хы тус улсыг 1963-79 оны хооронд удирдаж байсан Ерөнхийлөчгч Пак Жон Хыины том охин юм. Ээжийгээ болон аавыгаа алдсаны дараа 1979 онд төрийн ордноос гарч байсан түүний хувьд 1998 оноос улс төрд орж иржээ.


Ээж болон эцгийгээ бусдын гарт алдсан Пак Гын Хы 1979 онд дүү нарынхаа хамт төрийн ордноос явсан юм.


1998 оноос улс төрд орж ирсэн тэрээр 2013 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж