
Одоо хөшөө бэлэн болсон ба 12 метрийн өндөртөй хөшөөг хүрлээр зутган сусалийн гэх алтан наамлаар бүржээ. Түүнийг 50 сая тенге буюу 340 мянга орчим ам.доллараар бүтээсэн байна.
“Хасгийн хаант улс” сан хөшөөг Назарбаевын 70 насны ойгоор нээнэ гэж төлөвлөжээ. Гэвч төрийн тэргүүн өөрөө ойн арга хэмжээг зөвшөөрөөгүй учир хөшөөний нээлтийг 2011 онд хийх гэнэ. Назарбаев өмнө нь Астана хотыг түүний нэрээр нэрлэх зэрэг дахин шүтэлтийн эсрэг байсан юм. Гэхдээ тэр өөрийг нь Үндэсний лидер болгож байгаа хуулийг парламентаар батлахад нь хориг тавиагүй ч гэхдээ хуулийг баталгаажуулан гарын үсэг зурахгүй гэсэн байна.