АНУ-ын Батлан хамгаалах яам цэргийн албан хаагчдын гадаад төрхийн хязгаарлалтаа зөөлрүүлэв. Одоо шашины цөөнх шашиныхаа дагуу өөрийгөө гоёж гоодох эрхтэй болов. Энд Энэтхэгээс гаралтай шашин, иргэншлийн нийгмийн сикхүүд хамрагдах боллоо. Тэдний хамгийн танил дүрийг тюрбан малгай, хууз сахал бүтээдэг.
Гадаад төрхийг нь бүрдүүлэх шашины заавар ном нь тэдний амьдралын салшгүй хэсэг. Үүний дагуу явж байсан сигхүүд есдүгээр сарын 11-ний террорын дараа хилэгнэсэн америкчуудын “алганы амтыг” үзээд авсан билээ.
Харин тэд исламтай нийтлэг түүхээрээ л холбоотой. Мусульманы султант улсад үүссэн сикхизм нь дайсагнасан хүрээнд дасах хэрэгтэй болсон юм. Ингээд харьцангуй амарлингуй шашинийг мөрдөгчид хэнд ч хариу барих чадвартай эрэлхэг дайчид болон хувирчээ. Тэдний тусгай газар нутагтай болно хэмээн Энэтхэгийн засагтай хийж байсан тэмцэл нь тун саяхан 1980-аад оны дундуур зогссон байна.
Сикх гэж хэн бэ? Тэдний шашин шүтлэг ба зарчмын талаар энэ гэрэл зургийн цуглуулга өгүүлнэ.
Сикхүүд нэн түрүүнд Энэтхэгтэй хамааралтай. Тэнд л энэ шашны сүсэгтнүүдийн ихэнх амьдардаг. Дэлхийн хэмжээнд 30 сая орчим хүн энэ шашныг шүтдэг.
«Сикх»гэсэн үг нь агаагийн Энэтхэг, Пакистаны нутагт амьдардаг хүмүүсийн панжаби хэлний үг бөгөөд «сурагч» гэсэн утгатай.
Анаадар Энэтхэг, Пакистаны дунд хуваагдсан түүхэн бүс Пенжабт сикхизма үүсчээ. Сикхизм бүрэлдэн үүссэн XVI-XVII зуунуудад Пенжаб нь Делийн султант улсын бүрэлдэхүүнд багтан пуштуны Лодийн овгийнхны захиргаан дор байлаа. Тэр овгийнхныг агуу Моголуудын эзэнт улс эзэлсэн юм.
Индусийн гэр бүлээс гаралтай Гуру Нанак гэдэг хүн сикхизмыг үүсгэжээ. Домгоор бол Нанакыг хүүхэд байхаас нь индусууд, мусульманууд бишэрч ирсэн гэдэг. Ирээдүйн гуру-багш, шашин, гүн ухааны халз маргааныг амархан хийж, түүнийг тойрон үе үе ид шид гардаг байсан гэнэ.
Домогт өгүүлснээр, Нанак том болсон хойноо уугаалга хийж байгаад алга болжээ. Түүнийг живсэн гэж хүмүүс бодож байтал гурав хоногийн дараа тэр буцан ирээд индуизм ба исламыг орхилоо, бурханд хүрэх өөрийн замаа оллоо гэжээ.
Нанак дараагийн 30 жилд нь гуру (шашны багш) зэрэг дэвтэй болоод Азиар аяласан байв. Эрдэмтэн мэргэдтэй уулзалдан ярилцаж явахдаа тэрээр өөрийн үзэл санаагаа хурцлан номлож иржээ.
Нанак 1539 онд 70 настайдаа өөрийн дагагчдынхаа нэгийг залгамжлагчаараа зарлаад нас баржээ.
Нанак гуруу гэсэн статустай есөн дагалдагчтай байв. Тэдний сургаалыг нэгтгэн сикхүүдийн хувьд нандин судар гэх «Гуру Грантх Сахиб» цомогт цуглуулсан байгаа. Сонирхолтой нь XVIII зууны эхнээс энэ ном өөрөө хамгийн сүүлчийн арваннэгдүгээр гуру гэж тооцогдож иржээ.
Сикхизмын үндэс нь бүх амьд бүхэнд байдаг нэгдсэн нэг бурханы тухай ойлголт байдаг. Бурханы өмнө хүн бүгд эрх тэгш бөгөөд тэр бурхандаа нэгдэхийг өөрсдийн гол зорилгоо гэж сикхүүд үздэг. Тэд зарчмуудыг мөрдөн явж чадах аваас хойд насандаа бурхандаа очно гэж итгэдэг ажээ.
Нэгдүгээр зарчим нь бурханы тухай дандаа бодож явах ёстой. Сикхүүд тусгай цаг хугацаатай мөргөлийг тогтмол үйлдэх бөгөөд агуу бүтээгчийн тухай бодол санаагаа төвлөрүүлэн бясалгал хийдэг. Ер нь бол гуругийн сургаалиар үнэн зөвийн замыг ёс, ёслолыг даган мөрдсөнөөр биш бодит үйлдлээрээ олдог гэж үзнэ.
Хоёр дахь зарчмаар сикх бүр өөрийн хөдөлмөрөөр шударга амьдрал эрхлэх ёстой. Ядуу, гуйлгачин байх нь тэдний буянт үйлс гэдэгт харш.
Гурав дахь зарчим нь хүн бүр өвчтэй, зүдэрч буй хүмүүст туслан өөртөө байгаа бүхнээ хуваалцах ёстой. Сикхүүдийн дунд олон нийтийн ажил, буяны үйлс хийх нь ихээхэн дэлгэрсэн байдаг.
Дур тачаал, шунал, уур хилэн, бардамнал болон эд хөрөнгө, нүгэлд татахыг сикхүүд хамгийн том нүглээ гэж үздэг.
Сикхизмын гүн ухаан нь хичнээн энх тайван байсан ч түүний сүсэгтнүүдэд хүчирхийлэл хийхэд нь огт саад болж байсангүй.
Тэд номнолоо бүрэн бий болоогүй байсан ч XVII зуунд гартаа зэвсэг барьжээ. Сикхизмыг аюултай гэж үзсэн исламын эсрэг тэд тэмцэлдлээ.
Тэдний цэргийн амжилт маш агуу болон өөрийн эзэнт улсыг XVII зуунд байгуулж чадлаа. Эзэнт улс нь хоёр зууны дараа л британичуудын шахалтын дор бутран унасан юм.
Энэтхэгийг колони болгосон британичууд өөрийн армидаа сикхүүдийг дуртайяа авдаг байлаа.Биеэ хамгаалах чадвар, зэвсгийг сайн эзэмшсэн зэрэг давуу тал нь тэдний байдлааны чадвартай анги нэгтгэл болгож байлаа.
Тусгаар тогтносон Энэтхэгт сикхүүд 1966 онд өөрсдийн Пенжаб мужтай болжээ. Бусад ястнуудаас хэл, соёлоор ялгаатай, сикхүүд панжаби хэлээр хөрш энэтхэгчүүд нь хинди хэлээр ярьдаг байх гэсэн нь тэдний шаардлага байв.
1984 онд оргил үедээ хүрсэн өмнө үүссэн хямралыг тусгай муж байгуулсан нь ихээхэн нөлөөлсөн юм. 1984 онд сикхийн салан тусгаарлагчдын эсрэг явуулсан ажиллагааны үеэр олон мянган хүн амиа алдсан билээ.
Түүний өшөө болгон сикхүүд ерөнхий сайд Индра Гандийг хөнөөсөн нь улс орон даяар тэдний эсрэг дээрэм самууныг гаргасан юм. Тэр цагаас хойш сөргөлдөөн эрс намдсан ч түүний цуурай нь мэдрэгддэг.
Дайнч, өөрийн үзэл бодлынхоо төлөө тууштай нь тэдний гадаад төрхөөс харагдана. Сикхийн биедээ заавал авч явах зүйл нь ёслолын кирдан гэдэг чичлүүр хутга юм.
Сикхизмын “таван К” онцлох шинжийн нэг нь кирпан бөгөөд түүний эзний сул доройг хамгаалахад бэлэн, буян хурж, шударга бустай тэмцэх шийдэмгийг нь харуулах ёстой. Чичлүүр хутгыг хуйлаад хувцасны гадна эсвэл дотор нь зүүж явдаг.
Хоёр дахь шинж тэмдэг нь кеш гэх урт үс. Эр, эм нь ялгаагүй тэдэнд үсээ тайруулахыг хориглодог. Ийм маягаар тэд бурханы заяасан гадаад төрхийг өөрчлөлгүйгээр үнэнч явна гэдгээ харуулдаг.
Үсэн дээрээ тэд тюрбан малгайгаа (өсвөрийн насныхан тусгай алчууртай) өмсдөг. Түүнийг өмсөхийн тулд үсээ овоолон бас нэг ариун нандин хэрэгсэл болох кангхой гэдэг модон самаар шигэтгэн бэхэлдэг. Энэ самаараа тэд үсээ өдөрт хоёр удаа самнадаг.
Дөрөв дэх шинж тэмдэг нь төмөр бугуйч кара юм. Эзнийг нь гурутай багш шавийн холбоотойн тэр бугуйвч бэлгэддэг. Мөн бугуйч нь түүний даруу гэдгийг харуулахаас гадна бурханы эцэс төгсгөлгүйн бэлгэдэл болдог.
Сикхизмын тав дахь шинж тэмдэг нь качера гэх боксчдын өргөн богино өмдний адил хувцас. Нэгэн хувилбараар, эрт дээр цагийн дайн байлдааны үеэр ийм өмд нь хөдөлгөөнийг барьдаггүй тустай байсан гэх. Мөн ийм өмд нь эр эмийн гадаад төрхийг ялгааг арилгаж, үнэнч ариуныг үзүүлдэг гэж хэлдэг.
Сикхизмд хамаарагдах тэр шашныг даган мөрдөгчдөд бас дагаж мөрдөх өөр хязгаарлалт байдаг. Үсээ тайрахыг хориглосноос гадна тэд тамхи татахгүй мөн спиртийн ундааг хэрэглэхгүй байх ёстой. Мансуурах ямар нэгэн бодис үл хэрэглэнэ. Мөн тэднээс гэр бүлдээ үнэнч байхыг заавал шаарддаг.
Халялын эсвэл кошерын мах гэх лалын болон иудийн шашины бүтээгдэхүүнийг хэрэглэхийг тэдэнд хориглодог. Сикхийн сургаалиар амьтны амийг таслахдаа түүний зовлонг аль болохоор хөнгөлөх ёстой гэдэг. Халял ба кашрут нь тэдний энэ номлолд таардаггүй ба тахилын амьтан зовож байж үхдэг гэж тэд үздэг. Бусад талаар тэдний хоолонд ямар нэг хориг байхгүй.
Дээр дурьдагдсан гадаад төрх, хувцас хунарын бүх зарчмуудыг инициаци гэсэн ёслолоор дамжсан бүгд даган мөрдөх ёстой. Тэр нь Христийн шашны загалмайлалттай адил гэмээр үйлдэл юм.
Даярчлалын нөлөөн дор сикхүүдийн олон хүн шашныхаа уламжлалыг тэр болгон бүрэн сахихаа больж байна. Нэн ялангуяа баруунд амьдарч буй сикхүүд энд давамгайлах болжээ.