Хоёр охин, таван хүү мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.31-нд нийтлэгдсэн

Хоёр охин, таван хүү мэндэлжээ

Сар шинийн баярын өдөр Клиникийн нэгдүгээр амаржих газарт хоёр охин, таван хүү шинээр мэндэлжээ. Өчигдөр буюу битүүний оройноос хойш нийт 19 эх мэндэлснээс 15 хүү, есөн охин мэндэлсэн байна. Одоогоор шинээр мэндэлсэн хүүхдүүд болон эхчүүдийн биеийн байдал сайн байна гэж Клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээн авах тасагийн жижүүр эмч хэллээ.

Ийнхүү Монгол Улс морин жилийн Шинийн 1-ний өдөр гал сахих охид, хил манах хөвгүүдээр бүл нэмлээ. Морин жилийн шинийн 1-ний өдөр төрсөн бяцхан үрсдээ эрүүл энх сайхныг хүсэн ерөөе.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж