Девон Жослины мөнгийг хулгайлсан гэнэ үү?

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Девон Жослины мөнгийг хулгайлсан гэнэ үү?

ФОТО: TMZ.COM

Тайгер Вудсийн нууц амрагуудын нэг Жослин Жеймсээс суралцах зүйл их бий гэнэ. Тухайлбал тэрээр өөрийн асуудалдаа бусдын анхаарлыг татахаар цагдаагийн газар очих үеэрээ богино шорттой ирсэн байв.
Зөвхөн үүний дараа л Жослин тэр цуутай гольфчины өөр нэг нууц амраг Девон Жеймсийг хулгайд хардаж эхэлсэн гэнэ. Тэд ээлжит порно киноны зураг авалт хийлгэж байх үеэр Жослины мөнгө, утас ба гоёл чимэг нь алга болжээ. Гэхдээ Жеймсийг хулгай хийсэн гэдгийг батлаж чадаагүй юм.
Сануулахад, сүүлийн үед Жослин Лондоны «Вест Хэма» хөлбөмбөгийн багийн довтлогч Карлтон Коултай чөлөөт цагаа өнгөрөөх болжээ. Тэд тавдугаар сараас уулзаж эхэлсэн ба тэдний хайрын тачаал эгшин зуур ассан гэж папарацциуд бичиж байна. Английн аваргын тэмцээн дуусангуут хөлбөмбөгчин хувцас хунараа цуглуулаад хайртынхаа хойноос Лос-Анжелосын зүг шуурхайлан мордсон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж