Мария ээмгээр баярлуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Мария ээмгээр баярлуулна


ФОТО: MARIASHARAPOVA.COM

Дэлхийн экс тэргүүн теннисчин Мария Шарапова спортын томоохон тэмцээнд оролцохдоо рекламын ажил давхар хийхээ мартаагүй л байна. Жишээлбэл, тэрээр энэ сарын 21-нд эхлэх Уимблдоны теннисийн тэмцээнд зүүн гарах ээмгээ албан ёсоор танилцуулсан байна.
Теннисчин  бүсгүйн ивээн тэтгэгч нь Tiffany & Co гэсэн гоёл чимэглэлийн компани бөгөөд зөвхөн Мария Шараповад зориулсан чихний ээмгийг хийсэн байна. Дизайнч Эльза Переттийн цуглуулгын очир алмаазтай мөнгөн ээмгийг зүүгээд Шарапова хөгжөөн дэмжигчдээ баярлуулах гэж байна.
“Теннисийн талбайд тийм дэгжин гоёлтой гарна гэдэг нь очир алмаазыг хаана ч зүүж болдгийн жишээ болно” гэж Мария  ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж