&#34Улаанбаатарын өвлийн наадам&#34 болно

Хуучирсан мэдээ: 2014.01.30-нд нийтлэгдсэн

&#34Улаанбаатарын өвлийн наадам&#34 болно

Улаанбаатар хот өөрийн гэсэн өвлийн
наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна. Нийслэлийн иргэд, жуулчдад
зориулсан “Улаанбаатарын өвлийн наадам” хоёрдугаар сарын 2-нд  Зайсан
толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр болно. Нээлтийн арга хэмжээ 11.00
цагаас эхлэх юм.

Энэхүү наадам нь мөсөн шагай, урианхай харвааг
дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн
спортыг сурталчлах, улмаар өвлийн улиралд ирэх жуулчдын тоог
нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм байна.  "Улаанбаатарын өвлийн наадам"-ын
үеэр тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон
сонирхогчдын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, мөсөн сурын харваа,
өвлийн дугуйн аялал, бартендерийн үзүүлбэр болон урлагийн тоглолт болох
аж.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж