Ингээд солилцоо, наймааны эргэн тойронд болж буй үйл явдлаас товчлон хүргэе.
Одоогийн байдлаар хамгийн өндөр үнэтэй, шилдэг наймааг Английн “Манчестер Юнайтед” баг хийлээ. “Манчестер Юнайтед” Испанийн шигшээ хагас хамгаалагч Хуан Матаг “Челси” багаас 37,1 сая фунтээр /Монгол төгрөгөөр тооцвол 80 тэрбум төгрөг/ худалдан авлаа. Ингэснээр Хуан Мата дэлхийн хөлбөмбөгийн агуу түүхтэй багуудын нэг Английн “Манчестер Юнайтед” багийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч боллоо.
Мөн “Ман Юнайтед” хагас хамгаалагч Бразилийн Андерсоныг Италийн “Фиорентина” багт зээллээ.
-Францын “Пари Сейнт Жермен” баг Английн “Ньюкассль”-аас хагас хамгаалагч Иохан Кабаег 19 сая фунтээр худалдан авлаа. Иохан Кабае ийнхүү эх орныхоо багт зүтгэхээр болов. Харин “Ньюкассль” баг Германы “Мюнхенгладбах” багаас Лүүк дэ Ионг зээлээр авч, жигүүрийн хагас хамгаалагч Аргентиний Хонас Гутиерресийг “Норвич Сити” багт зээллээ.
-Английн “Челси” баг Хуан Матагаас гадна Ганын шигшээ багийн ахлагч Майкл Эссьенийг Италийн “АС Милан” багт зээлээр явуулж, Египтийн шигшээ багийн жигүүр Мохаммед Сулаг /Сала/ Швейцарийн “Базель” багаас 11 сая фунтээр худалдан авлаа. Мөн Португалийн “Бенфика” багаас 21 сая фунтээр Серби хагас хамгаалагч Неманья Матичийг буцаан авлаа.
-Италийн “АС Милан” Японы шигшээ багийн довтлогч Хэйсүке Хондаг авлаа. Хонда ОХУ-ын “ЦСКА” багаас чөлөөт агентийн хувиар үнэгүй ирсэн юм. Мөн Алессандра Матриг “Фиорентина” багт, Антонио Ночериног Английн “Уэстхэм Юнайтед” баг зээлээр явууллаа.
-Уэльсийн “Кардифф Сити” багтаа Кенвайн Жонес, Петер Одемвингие нарыг элслүүлсэн хамгийн боломжийн наймаанд тооцогдож байна. “Кардифф Сити” солилцооны цонхоор тун идэвхитэй ажиллаж таван тоглогчийг эгнээндээ нэгтгээд байна.