Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт 3000 тусгай зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 1302, хайгуулын 1698 тусгай байгаа юм. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувийг эзэлж байна. Нийт нутагт дэвсгэрт тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 2005 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлд 0.1 хувь, хайгуулын тусгай зөвшөөрөл 44.4 хувь байсан. Харин 2014 оны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 0.6 хувь, хайгуулынх 8.8 хувийг тус тус эзэлж байна.
О.САР