2020 он гэхэд дорнод чиглэлийн төмөр зам нь 55 сая тонноор нэмэгдэн жилд 271 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалд хүрнэ гэж РЖД компани төсөлд тусгажээ. Ингэхдээ Алс Дорнодын бүс нутаг дахь нүүрс, хүдрийн ордуудын олборлолтыг тооцоолсон байна. Руслан Байсаровын “Тувагийн Эрчим Хүч Үйлдвэрлийн Корпораци” /ТЭПК/-ийн Элегест нүүрсний орд нь 2017 оноос эхлэн жилд 15 сая тонн, “Колмар” компанийн Денисовск, Чульмаканск нүүрсний ордууд жилд 9,7 сая тонн, “Мечел” компанийн Элга нүүрсний орд жилд 9 сая тонн, “Evraz” компанийн Таёжное төмрийн хүдрийн орд жилд 7,7 сая тонн баялгийг тус тус олборлохоор төлөвлөж байгаа юм. Төмөр замын хүчин чадал 30 сая тонноос хүртэл нэмэгдэнэ гэж “Deloitte”-ын зүгээс үзжээ.
Учир нь дээрхи төслүүдээс хамгийн их эрсдэлтэй нь ”Evraz” компанийн төсөл бөгөөд санхүүжилтийн улмаас хойшлогдож байжээ. Тухайн үед төслийг эхлүүлэхэд шаардлагатай 80 тэрбум рублиэс ердөө 4 тэрбум рубль бүрдүүлсэн болохыг “Deloitte” компани онцолсон байна. ТЭПК-ийн хувьд ч мөн адил Элегест нүүрсний ордыг ашиглах төслийн хүрээнд “Элегест—Кызыл—Курагино” төмөр замыг барихад зориулагдах 217,2 тэрбум рублийн хөрөнгийг бүрэн шийдвэрлээгүй байгаа юм.
Э.Од