Баянзүрхийн иргэд шагнууллаа

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Баянзүрхийн иргэд шагнууллаа

17 дугаар жарны “Ялгуусан” хэмээн модон морь жилийн сар шинийн баярыг тохиолдуулан төр захиргаа, батлан хамгаалах, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Баянзүрх дүүргийн 28 иргэнд Монгол Улсын төрийн дээд, одон медалийг гардууллаа. Төрийн дээд одон медалийг  дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс төрийн дээд одон медалийг нь гардуулсан юм.

Хөдөлмөрийн гавьяаны “Улаан туг”-ийн одонгоор дүүргийн Баяндэрэл ХХК-ны ерөнхий эмч Ш.Оргодол, Шавь цогцолборын Монгол хэл, Уран зохиолын багш Д.Доржоо, 33 дугаар сургуулийн багш Т.Дандар, 10 дугаар хорооны иргэн Б.Нямаа, Цэргийн гавьяаны “Улаан туг”-ийн одонгоор 5 дугаар хорооны иргэн Д.Бархас, “Алтангадас” одонгоор 14 дүгээр сургуулийн сургалтын менежер С.Наранцэцэг, 17 дугаар хорооны иргэн, ахмад багш С.Цэрэндулам, 19 дүгээр хорооны өндөр настан О.Нямжав, 20 дугаар хорооны иргэн Б.Даваа, 3 дугаар хорооны өндөр настан Н.Уртнасан, 44 дүгээр сургуулийн сургалтын менежер Б.Буянхишиг нарын 15 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ар Шинэ-Монгол бүрэн дунд сургуулийн математикийн багш Д.Алтангэрэл, 128 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Амгалан нарын 8 хүн шагнуулж, 10 дугаар хорооны өндөр настан Г.Нина Монгол Улсын “Онц тээвэрчин” хэмээн хүндэт шагналын эзэн боллоо.

Г.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж