
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь нийт нутгийн 9.2 хувь эзлэх болсон бөгөөд нийт 3000 орчим лиценз хүчин төгөлдөр байна. Үүнээс хайгуулын буюу “Х” лиценз 8.8 хувь, ашиглалтын буюу “А” лиценз 0.6 хувь эзэлж байгаа тооцоо гарчээ. Тусгай зөвшөөрлийг нэр төрлийн хувьд ялгавал, алт 35.3 хувь, барилгын материал 21 хувь, нүүрс 17.3 хувь, жонш 12.7 хувь, төмөр 4.2 хувь, гянтболд 2.1 хувь, бусад найман хувь байгаа ажээ.
У.БОЛОР