
Тус клуб нь нийт 60 гаруй гишүүнтэй бөгөөд 21 удирдах зөвлөлийн гишүүнтэй аж. Тэдний зорилго нь Эх оронч залуучуудыг төрүүлэх үндэсний бахархал болсон Чингис хааныхаа түүх соёлыг хойч үедээ таниулж ажиллах гэнэ. Хаа сайгүй Чингис хааны нэрийг өргөн дэлгэр хэрэглэх нь тус клубын гишүүдийн дургүйцлийг хүргээд байгаа бөгөөд архины шилэн дээр Чингис хааныхаа зургийг нь тавьж байгаа нь бүр ч зохисгүй гэж тэд мэдэгдэв.
Тиймээс “Хархорум бодлогын клуб”-ээс найман зүйлийн уриалга гаргаж байгаагаа мэдээлэв.
- Их эзэн чингис хааны нэрийг дээдлэн хүндэтгэх
- Чингис хааны “Их засаг” хуулийг хүн бүр даган мөрдөх
- Чингис хааны “Алтан сургааль” үгсээс залуучууд суралцах
- Чингис хааны түүхэн амьдралаас суралцах, судлах / 10 жилийн боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх/
- Чингис хааны түүхэн үеийг харуулсан аялал жуулчлалын үйл явдал бүхий маршрутыг бий болгож дотоодын жуулчдыг өргөнөөр хамруулах / Чингис хааны цогцолбор танин мэдэхүйн аялал/
- Чингис хааны удирдахуйн ухаанаас суралцах. Үүнд: Дайн байлдааны үед ямар тактик стратеги хэрэглэж амжилтад хүрч байсан, аж ахуйн талаас болон төр засгаа төвхнүүлэхэд гаргаж байсан ур ухаан буюу Монгол менежментийг судлах
- Олон улсын түвшинд Чингис хааны судал эрдэм шинжилгээний хурлуудыг жил бүр зохион байгуулах. Энэ нь Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор түүхч эрдэмтдийн зөвлөл багаар хүрээлэгдэж зохион байгуулах
- Чинис хааны нэрийг ашиглаж хэрэглэхийг зохицуулах эрх зүйн орчныг бий болгож хуульчлах. /Архи тамхи албан байгууллагуудын хаяган дээр бичигдэхийг хуулиар зохицуулах/ зэрэг найман уриалгыг гаргаад байгаа бөгөөд Сар шинийн баярын дараагаас хэрэгжүүлж эхлэх нь ээ.
Э.ТЭКҮ