&#34Ард түмэн Та хаан&#34 форумд илтгэл тавилаа

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

&#34Ард түмэн Та хаан&#34 форумд илтгэл тавилаа

Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар зохион байгуулагдаж буй "Ард түмэн Та хаан" форумд Сахилга хариуцлага сэдвээр илтгэл тавилаа.

Илтгэлдээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн санал гомдолд үндэслэж явуулсан арга хэмжээ, шийдвэрлэгдэж буй болон шийдвэрлэгдсэн сайн жишээнүүдийг дурдаж иргэд бодит санал, хуулийн хэрэгжилтийн талаар зөрчигдөж байгаа зүйлийг хөндөж өргөдөл гаргавал хэрхэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо ажил хэрэг болгон ажиллаж байгаа талаар жишээн дээр ярилаа.

Уг форумд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид, иргэд оролцож санаа бодлоо хуваалцаж асуулт асууж хариулт авч байв.

Эх сурвалж: http://burmaa.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж