Тариаланчдын урамшууллыг өгч байна

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Тариаланчдын урамшууллыг өгч байна

Буудайн нөөцийг хангалттай бүрдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжихээр тариаланчдад үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшууллыг бмнбх жилүүдэд олгож байсан. Тэгвэл 2012 оны аравдугаар сард 100 мянган төгрөг болгон нэмэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч энэ жилийн хувьд урамшууллыг одоо болтол олгоогүй тухай зарим тариалан эрхлэгчид хэлж байсан юм. Урамшуулал олгож байгаа эсэх, олгоогүй бол ямар шалтгаантайг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.

-Тариаланчдын урамшууллыг олгож байгаа юу. Зарим тариаланчид авч чадахгүй байна гэх юм?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд өгөх урамшууллыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн. Энэ сардаа буюу сар шинийн баяраас өмнө 14 тэрбум төгрөгийн урамшууллыг олгож дуусна. Үлдсэнийг цагаан сарын дараагаас үргэлжлүүлэн олгоно.

-Энэ жил урамшууллаар нийт хэдий хэмжээний санхүүжилтийг шийдэж, хэдэн тариаланчдад олгох вэ?

-Нийт 25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг урамшуулалд зарцуулна. Одоогоор нийт урамшууллын 50 орчим хувийг нь олгоод байна. Энэ жил тариаланчдын ирүүлсэн материалыг үндэслэн 800 орчим иргэн, аж ахуйн нэгжид урамшуулал олгохоор болсон.

-Тариаланчид урамшууллаа хэрхэн авах вэ?

-Тариаланчид бүгд хөдөө орон нутгийнх учраас урамшууллынхаа мөнгийг авахдаа заавал хот орж ирэх шаардлагагүй. Харилцдаг банкных нь хувийн дансанд урамшууллын мөнгийг шууд шилжүүлж байгаа.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж