Шилдгүүд Парист аялна

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Шилдгүүд Парист аялна

БОНХЯ, Эрчим хүч зохицуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч Шнайдер Электрик групп хамтран ногоон эрчим хүчний шинэлэг шийдлийг олоход чиглэсэн“Хотоо ногоон болгоё” сэдэвт уралдааныг их дээд сургуулийн оюутнуудын дунд зарлалаа. Бизнесийн шилдэг санаа, төслийг шалгаруулах зорилгоор зохион байгуулж байгаа энэ уралдаанд одоогоор дэлхийн өнцөг булан бүрээс 1740 гаруй оюутан бүртгүүлээд байгаа аж. Уралдааныг хамтран зохион байгуулагч Шнайдер Электрик группМонголд 2013 оны арваннэгдүгээр сард салбараа нээснээр энэхүү олон улсын уралдаанд монголын оюутан залуус оролцох боломжтой болсон юм.“Хотоо ногоон болгоё” уралдааны болзол, шалгуур, шагнал урамшууллын талаар өнөөдөр БОНХЯ-нд мэдээлэл хийсэн юм. Хурлын үеэр БОНХ-ийн дэд сайд Б.Тулга хэлэхдээ “ … Дэлхийн улс орнууд ногоон хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжиж байгаа энэ цаг үед ногоон эдийн засгийн хөгжлийн түншлэлийн дэмжлэг авах анхны  долоон орны нэг нь Монгол Улс болсон. Ногоон хөгжлийн түншлэлийг хэрэгжүүлэх олон талт ажлууд хийгдэж байна…” гээдолон улсад нэр хүндтэй компани, шилдэг инженерүүдийн тусламжтайгаар авьяас чадвараа нээх, ур ухаанаа уралдуулах шинэ зам манай оюутан залууст нээгдэж байгааг онцоллоо.

Уралдаанд оролцох оюутан залуусын тоо, идэвх, сонирхол ихбайгаа нь цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг нийгмийн дэвшил, байгаль орчны хамгаалалттай тэнцвэржүүлэх хэрэгтэйг урьдчилан харсан ирээдүйн инженерүүд олон болохыг харуулж байна.

“Хотоо ногоон болгоё” олон улсын уралдаанд оролцох оюутнууд нь их, дээд сургуулийн  бизнес, инженерийн чиглэлээр сурч буй хоёр ба түүнээс дээш дамжааны оюутан, эсвэл магистрант сурч буй оюутнууд байх юм. Оюутнууд баг бүрдүүлэн оролцох бөгөөд хоёр гишүүнтэй багийн нэг нь заавал эмэгтэй байх шаардлагатай. Уралдаанд ирүүлэх бүтээл нь хот байгуулалтын таван үндсэн салбарын (Эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэр, дата төв, сүлжээ, барилга угсралт, орон сууцны зах зээл) нэгийг сонгон эрчим хүчний зохицуулалтын хэрэгжихүйц шийдэлтэй санаагаа илэрхийлсэн бизнесийн судалгаа байна. 2014 оны 2-р сарын 28-нд шилдэг 100 багийг нэрлэх бөгөөд тэд санааныхаа ерөнхий агуулга, видео хэлбэртэй бизнес судалгаагаа гаргахын тулд Шнайдер Электрик группийн зөвлөгчийн тусламжтай нэг сар ажиллана. Үүний дараа уралдааны эцсийн шатанд оролцохоор 2014 оны 6-р сард 12 шилдэг баг Парис хот руу аялна. Түрүүлсэн баг дэлхийн хэд хэдэн орноор аялан Шнайдер Электрик компанийудирдлага,үйлдвэрүүдтэй танилцаж ажлын байрны санал хүлээн авах боломжтой.

Оролцохыг сонирхогчид gogreeninthecity.com интернет хаягаар орж бүртгүүлэх бөгөөд онлайн тоглоом тоглон хожисноор бүртгэл баталгаажих юм байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж