
Шатахууны үнэ ойрын хугацаанд нэмэгдэхгүй гэдгийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн амлалаа. Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлж байгаа “Үнэ тогторжуулах хөтөлбөр”-ийн хүрээн шатахуун импортлогчдод нийтдээ 192 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан, 3.9 хувийн хүүтэйгээр олгосон байна. Ам.долларын ханш хямдарвал цаашдаа ч шатахууны үнэ тогтвортой байх гэнэ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд дунджаар шатахууны 39 хоногийн нөөцтэй байгаа. Үүнээс А-80 шатахуун 51, АИ-92 автобензин 42, ДТ 47, ТС-1 16 хоногийн нөөцтэй байна.
О.САРНАЙ