
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар зургаан үндсэн асуудлыг хэлэлцэх юм. Үүнд, Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 02 дугаар дүгнэлт, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Нууц Протоколыг ил болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд тус тус багтаж буй аж.
Б.ЭНХ