Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Nicole Kidman Сиднейд

Жүжигчин Nicole Kidman өчигдөр буюу бямба гаригийн өдөр өөрийн эх орон Австралийн Сидней хотод охин Sunday Rose-ын хамт зугаалан алхаж яваад гэрэл зурагчдын дуранд өртжээ. Австралийн өвөл дөнгөж эхэлж буй энэ үед 42 настай жүжигчин бүсгүй арьсан хүрэм, даавуун алчуур, түрийтэй гутал өмссөн нь зөв сонголт болж. Тэрбээр дүү Antonia Kidman-ны хуриманд оролцохоор ирсэн бөгөөд хурим нь баасан гаригт болж өнгөрсөн байна. Энэ долоо хоногийн эхээр Сиднейд ирсэн Nicole дахиад хоёр долоо хоногийгм төрөлх хотдоо амарч өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад, тэрбээр Nicolas Cage-тэй хамтран “Trespass” нэртэй адал явдалт киноны гол дүрүүдийг бүтээж байгаа аж

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж