УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын 2009 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албаны зөвлөлийн  үйл ажиллагааны дүрэм”-ийн 3.3.3. дахь заалтын агентлаг гэсний өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндэсний статистикийн хороо гэж нэмэх, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмээр салбар зөвлөлгүй Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аудитын газар зэрэг ажлын албаны боловсон хүчний холбогдолтой асуудлыг зөвлөл, Үндэсний аудитын газрын харъяа орон нутгийн салбар байгууллагын боловсон хүчний асуудлыг аймаг дахь салбар зөвлөл нь хариуцахаар өөрчлөн найруулсан юм байна.

Байнгын хорооны гишүүд энэхүү тогтоолыг санал нэгтэйгээр дэмжиж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт хуралдахаар товлосон ч хараахан эхлээгүй байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж