
-Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор эрх зүй, татварын орчны талаар аливаа шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээнд суурилж, оролцогч талуудын эрх ашгийг хохироохгүй байх,
-Олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай, орчин үеийн технологи, инновацийг дэмжих,
-Улсын болон хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа бүх шатны геологийн судалгаа, олборлолт, боловсруулалтын ажлын талаарх хуулиар хориглоогүй мэдээллийг нийтэд ил, тод, нээлттэй байлгах,
-Эрдэс баялгийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, стандартыг олон улсын түвшинд хүргэх,
-Салбарыг хөгжүүлэхэд төрийн байгууллага, аж ахуйн нэгж нээлттэй, ид тод, хариуцлагатай байх, төрөөс хөрөнгө оруулагчдад эрх тэгш нөхцөл олгож, өмчийн хэлбэрээр ялгаварлахгүй байх, компанийн сайн засаглалыг хөгжүүлэх юм байна.
Ийнхүү дээрх заалтуудаас харахад уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд их хөндөх болсон сайн засаглалыг хөгжүүлэхийг мөрдөх болж байна. Засаглал гэж ерөнхий ярьдаг ч энэ нь өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр аливаа байгууллагын санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй мэдээллэх замаар хөрөнгө оруулалтыг татах юм. Нээлттэй мэдээлж чадаж байгаа компанийн тайлан хамгийн асуудалгүй, итгэл төрүүлэхээр байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл ДНБ-ий 17 хувь, экспортын 81 хувь, улсын төсөвт 23 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувийг тус тус эзлэх гол салбар. Тийм ч учраас эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй уул уурхайн салбар дахь компаниудыг ил тод ажиллуулж, олон нийтэд үнэлүүлнэ гэдэг суурь үзлийг дагах ажээ.
Гадны хөрөнгө оруулагчдын одоо хамгийн их ярьж, түгшдэг болсон Монголын хууль эрх зүйн орчны тогтворгүй байдлыг энэхүү бодлогын орчноор цэгцлэх бөгөөд 2025 он хүртэл тогтвортой байна гэдгийг амалж байгаа юм. Ямартай ч ойрын арван жилдээ монголчууд урваж шарвахгүй гэдэг сэтгэхүйг хөрөнгө оруулагчдад суулгахыг зорьсон нь энэ юм байна.