Өмнөд Солонгосын Samsung корпорацийн бас нэгэн гайхамшиг бүтээл болох Galaxy Gear ухаалаг бугуйн цагийг өнгөрсөн оны есдүгээр сард худалдаанд гаргасан билээ.
Тэгвэл уг цагны дараагийн шинэчилсэн загварыг ирэх гурав юм уу дөрөвдүгээр сард танилцуулах төлөвтэй байна.
Шинэ загварын ухаалаг цаг нь уян дэлгэцтэй байх ба өмнөх загвараасаа дэлгэцийн хувьд арай том, багтаамж, хүчин чадлын хувьд харьцангуй сайжруулсан байх гэнэ.
Анхны загвар нь борлуулалт тийм ч сайтай биш байгаа ба өнгөрсөн онд 800 мянган ширхэг борлуулагдсан байна.
Т.БИЛГҮҮН