Монгол түмний уламжлал болсон сар шинийн баярыг тохиолдуулан жил бүр гавьяаныхаа амралтад гарсан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тус агентлагийн харъяалалын 105 ахмад ажилтнуудаа 2014 оны 1 дүгээр сарын 28 өдөр хүндэтгэлтэйгээр хүлээн авч зоог барин, гарын бэлгээ гардууллаа.
Энэхүү өдөрлөгт ахмадуудаа төлөөлж Стандартчилал хэмжил зүйн газрын анхны дарга, өндөр настан Б.Рэнцэндагва, ахмадын холбооны дарга Ц.Нэргүй нар хүрэлцэн ирсэн бүх оролцогчиддоо хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Улс орон, ард түмэн, гэр бүл, үр садандаа хөдөлмөр бүтээл, ач ивээлээ зориулж ирсэн манай салбарын ахмад настнууд Та бүхэндээ ирж буй Арван долдугаар жарны “Ялгуусан” хэмээгч модон морин жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье.
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР
