
Nokia X нэртэй энэхүү ухаалаг гар утас нь 4 инчийн бүрэн мэдрэгч бүхий дэлгэцтэй, dual-core, 1GHz Snapdragon процессортой, 512MB RAM-тай, Android 4.4 KitKat үйлдлийн системтэй байх аж.
Энэхүү шинэ ухаалаг гар утсаа ирэх сард багтаан худалдаанд гаргаж магадгүй байна. Харин үнийн талаар хараахан мэдээлээгүй байна.
Т.БИЛГҮҮН