Гранд-Каньоны насыг эрдэмтэд тодорхойлов

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Гранд-Каньоны насыг эрдэмтэд тодорхойлов

Америкийн эрдэмтэд АНУ-ын Аризона мужийн нутагт байдаг Гранд-Каньон гэх байгалийн дархан газрын насыг тогтоосноо Nature Geoscience  сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ зарлажээ.

Эрдэмтэд энэ сүрлэг хавцлын насыг ойролцоогоор 5-6 сая жил гэж үзлээ. Өмнө нь түүнийг 70 сая жилийн өмнө үүссэн гэж үзэж байв. Тэд дүгнэлтээ гаргахдаа хавцлын янз бүрийн газраас авсан апатитийн дээжист изотопын аргаар шинжилгээ хийснийг үндэслэсэн байна.

Тэдний тогтоосноор, Гранд-Каньоны зарим хэсэг нь янз бүрийн хугацаанд бүрэлджээ. Тухайлбал, Боржин болон баруун хэсгийн хавцал нь  5-6 сая жилийн өмнө үүссэн бол  зүүн хэсгийн хавцал 25-15 сая жилийн өмнө, Шуурганы хавцал нь 65-50 сая жилийн настай байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж