Маккартни бүжгэн жүжигт хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Маккартни бүжгэн жүжигт хүч үзнэ

ФОТО: TELEGRAPH.CO.UK

Зургадугаар сарын 18-нд 68 насныхаа ойг тэмдэглэсэн Пол Маккартни бүжгэн жүжигч хүч сорих саналыг хүлээн авчээ. Мэдээж тэрбээр өөрөө бүжиглэхгүй харин бүжгэн жүжгийн хөгжмийг бичих гэнэ.
“Надад хийгээгүй зүйлээ хийх шиг сайн юм үгүй. Санал ирээд л би дуртайяа зөвшөөрсөн. Учир нь хөгжим зохиох дуртай” гэж Маккартни хариулжээ. Төслийн нарийн ширийн зүйл дурьдагдаагүй байна.
Маккартни төрсөн өдрөө уламжлалт орчиндоо тэмдэглэв. Одоо тэрээр Англи, Ирландын хотуудад тоглолт хийж байна. Энэ тоглолт нь түүний “Up And Coming Tour” гэсэн нэртэй даяарчлалын аялан тоглолтын хэсэг гэнэ.
Энэ аялан тоглолтдоо тэрээр 1968 оны Blackbird цагаан цомгийн дуунаас дуулахгүй ба хөгжимчин өөрөө тэднийгээ хамгийн хайртай дуугаа гэдэг. Харин 1965 оны “Revolver” цомгийнхоо өөртөө таалагддаг “Here, There” and “Everywhere” дуугаа дуулж магад. Хоёр зохиомжийг тэрээр Ленноны хамт бичсэн ба цомгоос гадна дуулагдаж байсангүй.
Эдгээр дуунуудад Пол Маккартни өөрийн “Yesterday” гэх цуутай бүтээлээсээ илүү дуртай. “Yesterday” нь хамгийн өндөр арилжаатай дуунд ордог бөгөөд бусад дуучид 3500 гаруй удаа дуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж