Баячуудыг хөрөнгөө хуваалцахыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Баячуудыг хөрөнгөө хуваалцахыг уриалжээ

ФОТО: REUTERS

“Forbes” сэтгүүлийн баячуудын чансааны хоёр ба гуравдугаарт тус, тус 53 ба 47 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж бичигдсэн Microsoft-ын үндэслэгч Билл Гейтс ба хөрөнгө оруулалтын Berkshire Hathawaу холдингийн эзэн Уоррен Баффет нар өөрсдийн хөрөнгийн тал хувийг буяны үйлст зориулахад бэлэн байна.
Өөрсөдтэйгөө нэгдэхийг тэд Америкийн тэрбумтнуудад уриалжээ. Тэрбумтнууд тэдний саналыг хүлээн авбал тэр нь түүхэнд байгаагүй буяны их үйлс болох юм. Үүнийг санаачлагчид санал нь хүлээн зөвшөөрөгдвөл 600 тэрбум ам.долларын сантай болно гэж тооцсон байна. Хүсэл байгаа баячууд бүхэн үүнд оролцвол хөрөнгө нь улам нэмэгдэх юм. Түүнд оролцогч нараас ямар нэгэн гэрээ бичихийг  уриалаагүй хөрөнгөө амьддаа эсвэл нас барьсан хойноо хуваалцах ёс зүйн үйлдэл л хэрэгтэй гэжээ.
Одоо уг санаачлагыг “SunAmerica” компанийн гүйцэтгэх захирал асан урлагийн бүтээл цуглуулагч, “Forbes”-ийн жагсаалтын 42 дахь баян Эли Брод 5,7 тэрбумынхаа 75 хувийг, медиамагнат Жерри Ленфест хөрөнгийнхөө 65 хувийг, венчурын хөрөнгөтөн Жон Дуерр ба Cisco Systems компанийн захирлуудын зөвлөлийн дарга асан Жон Моргриж нарын дөрвөн хүн дэмжжээ. Өмнө нь Жорж Сорос, Дэвид Рокфеллер хоёр хөрөнгийнхөө ихэнхийг буяны үйлст зориулахаа мэдэгдсэн байжээ.
Гейтс өөрөө эхнэр Мирандагийнхаа хамт 2000 оноос буяны Bill and Melinda Gates Foundation сан байгуулан ядуу орнуудад ХДХВ/ДОХ, сүрьеэ, хижиг зэрэг өвчинтэй тэмцэх мөн АНУ-ын боловсрол болон номын сангуудыг компьютержүүлэх зэрэгт туслаж байна. Уоррен Баффет нас барсныхаа дараа хөрөнгийнхөө 99 хувийг тэр санд өгнө гэж 2006 онд шийдсэн байв.
АНУ-д  хамгийн олон тэрбумтнууд байдаг ба тэдний хөрөнгийн нийлбэр нь 1,3 триллион ам.доллар болдог. Мөн АНУ-д буяны үйлст хамгаас илүүтэй хандив өргөдөг ба зөвхөн 2009 он гэхэд буянд 30,75 тэрбумыг зориулсан байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж