Оскарын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Оскарын эзэд тодорлоо

Кино ертөнцийн хамгийн томоохон үйл явдал, тухайн жилийн шилдгүүдийг нэрлэдэг Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын Кодак кино театрт болж дүнгээ гаргалаа.

Шилдэг кино "Шуурганы эзэн", Шилдэг найруулагч Кэтрин Биголоу, Шилдэг дүрийн эмэгтэй жүжигчин Сандра Баллок, Шилдэг дүрийн эрэгтэй жүжигчин Жефф Брижес, Гадаад хэл дээрх шилдэг кино "Түүний нүдэн дэх нууц", Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин Мо’Ник, Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин Кристоф Вальц, Шилдэг кино эвлүүлэг “Шуурганы эзэн",  Шилдэг киноны дуу "Галзуу зүрх" киноны "The Weary Kind". Шилдэг кино зохиол Марк Боилын "Шуурганы эзэн", Богино хэмжээний шилдэг баримтат кино "Пруденсийн аялгуу", Шилдэг нүүр будалт "Оддын зам" кино, Дахин засварласан шилдэг кино зохиол Неффи Флетчерийн "Дүл", Шилдэг хувцас загвар "Залуухан Виктория", Шилдэг дуу авиа "Шуурганы эзэн", Шилдэг дууны найруулагчийн ажил "Шуурганы эзэн", Шилдэг кино зураг "Аватар" Бүрэн хэмжээний шилдэг баримтат кино "Тэнгисийн булан" тус тус шалгарч 82 дахь удаагийн Оскарын шагналтнуудаар тодорлоо.
                                                                                                                     Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж