Турк хэдэн тэрбумын төслүүдийг зогсоов

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Турк хэдэн тэрбумын төслүүдийг зогсоов


Хэдэн тэрбумаар үнэлэгдэх цэргийн хамтарсан төслүүдийг Турк зогсоож байгаа тухай Израилийн хэвлэлээр бичиж байна. Туркийн Today Zaman сонин бичихдээ улс хоорондын гэрээ хэлцэл хойш тавигдсан ба харин хувийн компаниудын гэрээ  хүчинтэй үйлчилж байна гэжээ.
Израилийн “Меркава-3” маркийн 1000 танк авах таван тэрбум ам.долларын гэрээ, Туркийн "Кайсери" танкийг сайжруулах 50 сая ам.долларын гэрээ хойш тавигдсан байна.
Туркийн “Фантом” онгоцыг 632,5 саяар, өөр 75 онгоцыг 75 саяар шинэчлэн сайжруулах гэрээ бас зогсчээ.
Израилиас 1,5 тэрбумаар пуужин авах гэрээ ч зогссон гэж сонин өгүүлсэн байна. Туркийн нисгэгчдийг Израильд бэлтгэх болон хоёр улсын хамтран террортой тэмцэх зэрэг нь зогссон байна. “Агаар-агаар” ангиллын пуужинг тэд хамтран бүтээх 500 сая ам.долларын төсөл ч зогссон ажээ.
Хувийн компаниудын хувьд Туркийн Засгийн газар “зургаан цагийн хуралдааныхаа дараа” компаниуддаа гэрээ хэлцлээ зогсоох санамж өгсөн байна. Хамтарсан гэрээ хэлцлээ зогсоосон ч гэсэн харин Туркийн бараанаас татгалзахгүй байхыг Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Худалдааны сайд нь Израильд сануулжээ. Худалдааны зарим сүлжээ турк бараанаас татгалзаж буй мэдээний дараа Израилийн шүүх тус оронд төсөл хэрэгжүүлж байгаа Туркийн "Йильмазлар" гэх барилгын компанийн эсрэг шийдвэр гаргасныг Туркийн сайд үл зөвшөөрч улс төрийг худалдаатай хутгалдуулж болохгүй гэсэн байна.
Энэ бүгдийн дараа Израилийн "Глобс" сонин өөрсдийн эрэн сурвалжлагыг хийгээд дээр дурьдагдсан төслүүд нь байхгүй эсвэл хэрэгжсэн байлаа хэмээн Туркийн хэвлэлийн мэдээг худал гэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж