
Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын хүү Максим Их Британиас улс төрийн орогнол хүссэн байна. Максимын сонирхлыг төлөөлж байгаа “Carter-Ruck Solicitors” гэх хуулийн компани энэ тухай мэдээлснийг AFP агентлаг дамжуулжээ.
Хүсэлтийг авч хэрэгжтэл Их Британийн нутаг дэвсгэрт түр зуур байх зөвшөөрлийг Максимд өгсөн байна. Компанийн мэдэгдлээс гадна Максим Бакиев өөртөө тулгагдаж байгаа ялыг хуурамч гэж нэрлээд амь насанд халтай болсон тул улс төрийн орогнол гуйж байна гэжээ.
Максим Бакиевыг энэ сарын 14-нд Британийн нисэх буудалд саатуулан барьсан юм. Дараагийн өдөр нь Киргиз түүнийг шилжүүлэхийг Лондон шаардсан байв.
Киргизийн шинэ эрх баригчид Максим Бакиевыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хөрөнгө мөнгө завшсан гэдэг. Мөн түүнийг өмнөд нутгийн үймээнийг өдөөгч нарын нэг хэмээн буруутгаж байна. Оросоос Киргизэд олгосон 300 сая ам.долларын зээлийн ихэнхийг тэр өөртөө завшин авсан гэж Киргизийн хууль хяналтынхан үзэж байгаа ажээ.