
Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, маргааш баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох аж. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар халах юм байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 23-28 градус хүрч халах гэнэ. Мөн говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 15-20, өдөртөө 32-37, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 28-33 градус халуун байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Б.Анхаа