Сайншанд, Замын-Үүдийн хооронд автобусаар зорчино

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

Сайншанд, Замын-Үүдийн хооронд автобусаар зорчино

Дорноговь
аймгийн төв Сайншанд болон Замын-Үүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сард
хатуу хучилттай авто замаар холбосон билээ. Тэгвэл, энэ замыг түшиглэн
Сайншанд-Замын-Үүд чиглэлд том оврын автобусаар үйлчлэхээр болсон байна.
Эхний ээлжинд туршилтын журмаар явуулахаар сонгон шалгаруулалт зарласан
бөгөөд өнөөдөр шалгаруулалтын дүн гарах аж. Ингээд 45-аас дээш хүний
суудалтай, нийтийн тээврийн стандарт, шаардлага хангасан том оврын
автобусыг Цагаан сарын дараагаас эхлэн үйлчилгээнд гаргах гэнэ.
Сайншандаас Замын-Үүд хүртэл 120 км зайтай бөгөөд өдөрт нэг удаа тогтмол
цагт автобус явуулахаар төлөвлөжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж