Харин арлын оршин суугчид 60 гаруй жилийн өмнө болсон дараалсан хүчтэй газар хөдлөлтийн гамшгийг нэхэн санаж, ихээр айж балмагдсан бөгөөд цочрол нь одоо болтол бүрэн гараагүй байгаа гэнэ. Өнгөрсөн хоёр хоногт оршин суугчид газар хөдлөлтийн гамшгаас айн автомашиндаа шөнийг өнгөрөөж, сургууль цэцэрлэгүүд хаалгаа барьжээ. Ионийн арлуудад тэртээ 1953 онд хоорондоо гурван хоногийн зайтай 7.2 болон 6.4 магнитудын газар хөдлөлт болсноос олон зуун хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн гэмтэж бэртсэн бөгөөд арлын байшин барилгыг бараг бүхэлд нь сүйтгэсэн юм.
Грекийн Засгийн газрын зүгээс газар хөдлөлтийн гамшигт өртсөн арал тус бүрт 100 мянган евро /135,500 ам.доллар/ тусламж үзүүлэхээр төсөвлөжээ. Мөн газар хөдлөлтөнд орон гэр нь гэмтсэн хүмүүсийг түр хорогдуулахаар 4000 мянган хүний багтаамжтай хоёр гатлага онгоц илгээсэн байна.